Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны үйл ажиллагааг хөнгөвчлөх, мэдээллийг түргэн шуурхай, найдвартай боловсруулах мөн хөдөө орон нутгаас 50 гаруй төлөөлөгч нь програмаа ашиглан тайлан, бүртгэл мэдээллээ явуулснаар төв дээр  нэгтгэгдэж, статистик,  тайлан тооцоо гаргана.

Яаж ажилладаг вэ?

МБМХолбооны суурин төлөөлөгч хөдөө орон нутгаас бэлчээрийн судалгаа мэдээлийг програмдаа оруулж тайлан тооцоо, бүс нутгийн  бэлчээрийн зураглал, бэлчээртэй холбоотой бүхий мэдээлэлийг нэгтгэн тайлан гаргана. Мөн хөдөө орон нутгийн 50 гаруй төөлөөлөгчид програмаа ашиглан бүртгэл мэдээллээ төв рүүгээ явуулснаар бүх бүртгэл, тооцоо нэг газар төвлөрч хяналт шалгалт нэгдсэн хөтөлбөр явуулах боломжтой юм . Давуу тал нь програм ажиллахад интернэт шаардлагагүй орон нутагт хаана ч ажиллах боломжтой. Гагцхүү төв рүү илгээх файлаа л ямар нэгэн дамжуулах хэрэгсэл (интернэт, Flash диск, СD, DVD гэх мэт) ашиглан явуулахад хангалттайюм.