Шагналын програм

Awards 1.0 програм Ерөнхийлөгчийн тамгын газрын Шагналын алба -нд зориулж боловсруулсан програм хангамж юм. Шагнал болон Шагнуулагчын бүртгэлийн систем. Awards програм нь их хэмжээний шагнуулагчын бүртгэлтэй ажиллах ажиллагааг хялбарчлах, хэрэглэгчид ойлгомжтой хялбар байх үүднээс хамгийн энгийн байдлаар хийгдсэн систем юм. Одоогоор Ерөнхийлөгчийн тамгын газрын Шагналын алба ашиглаж байна.

Яаж ажилладаг вэ?

Шагнал өргөн мэдүүлэх маягтын дагуу бүртгэл хийгдэж шагнуулагчын бүртгэлтэй холбоотой бүх мэдээлэл хадгалагдана Түүхчилсэн лавлагаа харах , дэлгэрэнгүй хайлт ашиглах, шагналын давхардал гаргахгүй байх бүрэн боломжтой систем. Шагналд тодорхойлсон бүртгэлийн мэдээллийг Ерөнхийлөгчид танилцуулдаг маягтын дагуу автоматаар гаргаж, хэвлэж авдагаараа илүү давуу боломжтой цогц програм хангамж юм.